em zui

Эмийн санч буруу заавар өгснөөс болж 16 нярай эрчимт эмчилгээнд оржээ.

Эмийн санч буруу заавар өгснөөс болж 16 нярай эрчимт эмчилгээнд оржээ Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх "Монос" эмийн сангийн эмийн санч "Фенобарбитал" хэмээх эмийн зааврыг нийт 23 нярайд буруу бичиж өгснөөс болж 16 нярай унталтын байдалд оржээ. Үлдсэн долоон хүүхдэд азаар дээрх эмийг уулгаж амжаагүй аж. ЭНЭМҮТ-д өчигдөр эхний нярай 23.45 цагт хүргэгдэн ирсэн бол өнөөдөр өглөөний 06 цагийн орчим 16 дахь нярай ирсэн талаар эх сурвалж мэдээллээ. Өнөөдрийн байдлаар нэг нярай дотрын тасгийн сэхээнд, нэг нярай мэдрэлийн тасгийн сэхээнд, үлдсэн 14 нь хоол боловсруулах эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй юм байна. "Фенобарбитал" эм нь тархины даралттай хүүхдүүдэд уулгадаг, тайвшруулах үйлчилгээтэй гэнэ. Зарим эхчүүд “Дээрх эмийг 20 хувааж өгөх ёстой байтал эмийн санч хоёр давхарлаж уулга гэсэн” гэжээ. Хордлогод орж ирсэн хүүхдүүдийн хамгийн том нь гурван сартай, хамгийн бага нь дөрвөн хоногтой нярай юм байна.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 12 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

oyukakaka
oyukakaka

Ангилалууд

oyukakaka

Сүүлийн бичлэгүүд

Эмийн хяналтгүй худалдаа
(гарчиггүй)
(гарчиггүй)
Эмийн санч буруу заавар өгснөөс болж 16 нярай эрчимт эмчилгээнд оржээ.
Эмийн ард талын тоо юуг анхааруулдаг вэ?
Хүүхдэдээ өгч болохгүй 9 төрлийн эм
Батга гарах нь хамгийн том асуудал
Элэгний С вирүсийг эмчлэх
Эмийн үнэд хяналт хэрэгтээ байна
Эмийн бодисыг бие махбодид оруулах зам
Арьс арчилгаа
С вирүсийн эсрэг эмийг хаанаас авах вэ?

Найзууд




:-)
 
xaax