em zui

Эмийн хяналтгүй худалдаа

Өвчнөөр гүүр хийсэн эмийн хяналтгүй худалдаанд ЭМЯ анхаарал тавих цаг нь болжээ 2013 оны 11 сарын 21 pic2 “Монголчууд хоолондоо хорддог байсан бол эмэнд хордож байна” гэж Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа өнөөдөр сонины 2010.09.27 өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэгвэл Эрүүл мэндийн яамны сайд Н.Удвал “Өнөөдөр эмийн борлуулалт хүнсний худалдаа шиг болсон. Зөвхөн нийслэлд л гэхэд 500 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийг зовлонгоо тоочих төдийд л тэр нь сайн, энэ нь сайн гээд үнэтэй эмээ борлуулдаг. Эм зүйчид жор нэхэхээ ч байж. Эмийн асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд очиход хүрсэн. Иймээс дорвитой арга хэмжээ авна” хэмээн ярьж байна. Тиймээ сайд аа. Бид чанарын баталгаагүй эм хэрэглэж байна. Үүнийг нь ч өчигдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бүр тодорхой болгож өглөө. Тэд хуурамч эм бидний эрүүл мэндэд аюулын харанга дэлдэж эхэлсэн талаар дуулгаж байна. Тодруулбал, МХЕГ, ЭМЯ, Эрүүгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагчдын хамтарсан шалгалтыг эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг, эмийн сангуудад явуулжээ. Урьдчилан зарлагдаагүй гэнэт явагдсан уг шалгалтыг манай эмийн сангууд ноцтой зөрчлөөрөө угтаж авсан байна. Энэ шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг 365 эмийн сан, 13 эмийн үйлдвэр хамрагдсан аж. Энэ тоо бол нийт эмийн сан, үйлдвэрүүдийн 20-40 хувь л юм. Цаана нь шалгагдаагүй 859 эмийн сан үлдсэн гэсэн үг. Сая шалгалт хийгдсэн эмийн сангуудаас ямар зөрчил илрэв Бид үнэхээр чанарын шаардлага хангаагүй, баталгаагүй хуурамч эм хэрэглэдэг гэдгийг доорхоос мэдэж болно. Үр зулбуулах эмийг эмийн сангуудад зардаггүй ч эмэгтэйчүүдийн эмнэлэгээр өртөг өндөртэйгээр борлуулдаг байна. Тэгээд хаанаас, хэзээ оруулж ирсэн тодорхойгүй байдаг бөгөөд ихэвчлэн Хятадаас оруулж ирсэн эмүүд байсан гэнэ. Энэ эм нь ямар замаар яаж манай улсад орж ирсэн нь тодорхойгүй. Тэгээд цөөн хэдэн хүний сүлжээний бизнес болсон гэж мэргэжлийн хяналтынхан хэлж байна. Энэ асуудлаар мэргэжлийн хяналтын байгууллагаас үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан бөгөөд цаашид яам анхааралдаа авах шаардлагатай гэдгийг ч сануулж байна. Цаашлаад манай эмийн сангуудад зарагддаг эмүүд нь эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, лаборторийн шинжилгээгээр ороогүй, үндсэн түүхий эд чанарын шаардлага хангаагүйгээс эхлээд үй түмэн асуудалтай байна гэх юм. Эмийн үйлдвэрүүд л гэхэд чанарын хяналтын лабораторигүй байхаас эхлээд шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, урвалж бодисоор хангагдаагүйгээс үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийхээ зарим үзүүлэлтийг шинжилдэггүй бүр эмийн хэрэглэх хүчинтэй хугацааг хаяглалтад бүрэн тусгадаггүй гээд айхтар ноцтой зөрчлийг энэ шалгалтаар илрүүлжээ. Хамгийн хэцүү нь бид ямар ч баталгаагүй эм хэрэглэдгийг үүнээс харж болж байгаа юм. Цаашлаад манайд аль эмийг хэрэглэхийг хориглосон, хориглоогүйг ч мэдэх боломжгүй байдаг гэнэ. Гэхдээ үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага биш ЭМЯ тодорхой болгох ёстой. Асуудлын гол нь яагаад эмийн сангууд хуурамч эм зараад байгаа, эрүүл мэндийн яамны эрх мэдэл энэ гэмт хэргийг таслан зогсоохын төлөө юу хийж байгаа нь сонирхолтой санагдаж байна. Мэргэжлийн хяналтын байцаагчид цөхрөнгөө барсан хоолойгоор ЭМЯ-нд хандан ингэж хэлж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийж зөрчил илрүүлдэг ч ЭМЯ энэ тал дээр ямар ч арга хэмжээ авдаггүй. Өмнөх жил мэргэжлийн хяналтын байгууллагаас 9 ноцтой зөрчлийг илрүүлээд ЭМЯ-нд хүргүүлсэн ч энэ жил нэгээс бусад зөрчлийг нь арилгаагүй л байна. Үүнээс харахад л Эрүүл мэндийн яам хэрхэн ажлаа хийдэг нь мэдэгдэнэ. Зөрчлийг илрүүлээд өгч байхад хариуцсан яам нь ажлаа хийхгүй байна. Одоо яах ёстой юм бэ? Мэргэжлийн хяналтынхан зөрчлийг нь илрүүллээ. Тиймээс энэ тал дээр яам бусад хяналтын байгууллагатай хамтарч идэвхтэй ажиллах шаардлагатай байна. Шалгалтын үр дүнг тухай бүрт нь яаманд хүргүүлдэг ч нөгөө хэд нь огт арга хэмжээ авч ажилладаггүй нь мэргэжлийн хяналтынханы урмыг хугалж орхисон нь энэ аж. Нэгдүгээрт эмийн чиглэлээр Эрүүл мэндийн яамнаас тусгай зохицуулалтгүй ажилладаг нь өнөөдөр эм, хор нь ялгагдахгүй зүйлийг хяналтгүйгээр зарахад хүргэжээ. Эмийн сан ажиллуулах хүсэлтэй хэнд ч хамаагүй зөвшөөрлийг олгоод явуулдаг. Тэгээд эмээ зарна уу, хороо зарна уу манайд хамаагүй гээд орхидог учраас энэ олон замбараагүй эмийн сан нь юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй болж орхисон байна. Цаашид эмийн жорыг цахимжуулах шаардлагатай ЭМЯ-нд хяналт шалгалт явуулах эрх нь байдаг. Тиймээс ойрын хугацаанд яамны зүгээс эрүүл мэндийн сангийн бөөний төвүүдэд шалгалт хийх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас хэлж байна. Манайд жороор эм олгодог эмийн сан байдаггүй. Тэгэхээр эмийн зохистой хэрэглээг бий болгохын тулд эмийн жорыг цахимжуулах ажлыг хийхэд л уг зөрчил арилах юм. Хэрвээ эмийн урсгалыг цахимжуулах юм бол хэн гэдэг өвчтөн, ямар эмчид, ямар өвчний оноштойгоор үзүүлж, ямар эм уух гэж байгаа мэдээлэл нь эмийн санчид ирэх юм. Эмийн санч тус мэдээллээр эмээ олгоно гэсэн үг. Мөн бүх эмийг даатгалаар олгодог болчихвол жороор эм олгогддоггүй байдал мөн адил үгүй болно. Учир нь жортой байж л даатгалын эмийг авдаг. Энэ мэтээр даатгалын системээ төгөлдөржүүлж бодлогын шинж чанартай ажлыг хийж эхлэхгүй бол хүний эрүүл мэнд тээр хойно орхигдож ард иргэд баталгаагүй эмэнд хууртагдсаар байна Эрүүл мэндийн сайд аа. Ямар ч гэм зэмгүй нялх амьтан хуурамч тариа, дусал хийлгүүлээд энэ хорвоог орхиж байна. Эм тариаг ил далд оруулж, өвчтөндөө эм шахдаг салбарынхаа хүмүүсийг та нэг сайхан цэгцлээдэх. Эмийн сангуудаад гэнэтийн үзлэг хийж, нийт эмийнх нь хэдэн хувь нь хуурамч байгааг эмийн сан бүрээр нийтэд зарла. Дараа нь тэр эм хаанаас гараад ирснийг илрүүл. Энд ямар ч будлиан гарахгүй, яагаад гэвэл хулхи эм зарсан мөнгө нь хулхидагч эзэндээ төөрөхгүй очдог. Тэгээд хэний зөвшөөрлөөр орж ирснийг нь тогтоо. Хаанаас орж ирсэн нь мэдэгдэхгүй бол Хил, гаальтайгаа ярь. Яагаад хувь хүн гар тээшиндээ гадаадын эм тариа оруулж ирээд байгааг асуу. Дараа нь татвар төлж байгаа эсэхийг нь тогтоо. Эмийн сангууд эмэн дээрээ яагаад үнээ тавихгүй байгааг бас асуу. Энэ мэт таньд хийх ажил их байна.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 12 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

oyukakaka
oyukakaka

Ангилалууд

oyukakaka

Сүүлийн бичлэгүүд

Эмийн хяналтгүй худалдаа
(гарчиггүй)
(гарчиггүй)
Эмийн санч буруу заавар өгснөөс болж 16 нярай эрчимт эмчилгээнд оржээ.
Эмийн ард талын тоо юуг анхааруулдаг вэ?
Хүүхдэдээ өгч болохгүй 9 төрлийн эм
Батга гарах нь хамгийн том асуудал
Элэгний С вирүсийг эмчлэх
Эмийн үнэд хяналт хэрэгтээ байна
Эмийн бодисыг бие махбодид оруулах зам
Арьс арчилгаа
С вирүсийн эсрэг эмийг хаанаас авах вэ?

Найзууд




:-)
 
xaax